Сайхан харагдахын үндэс

Таны хумс ямар хэлбэртэй вэ?
  •    Хумс гоё засахад хэлбэр чухал үүрэгтэй. Эмэгтэй хүн бүр өөрийн гарны хэлбэрт тохирсон хэлбэрээр хумсаа засах нь гарыг тань үзэмжтэй гоёмсог харагдуулах болно . Сүүлийн үед залуу бүсгүйчүүд дөрвөлжин хэлбэр, харин ахимаг насныхан бөөрөнхий, дугираг хэлбэрт дурлах болсон. Мөн бүх хумсны урт богино нь тэнцүү байх хэрэгтэй. Ганцхан хумс хугарсан гээд хөрөөний шүд шиг явж болохгүй шүү бүсгүйчүүдээ.

1. Бөөрөнхий

      Зарим бүсгүйчүүд энэ хэлбэрийг хуучирсан гэж бодож байхад зарим энэ хэлбэртээ хайртай байсаар л байдаг. Би хувьдаа бөөрөнхий хэлбэрт дуртай биш ч гэсэн энэ хэлбэр өөрийн гэсэн давуу тал ашиг тустайг та бүхэнд тайлбарлах хэрэгтэй байх. Жишээлбэл: Бусад хэлбэрийг бодвол бат бөх  байдаг. Ирмэг нь бөөрөнхий, гөлгөр учир амархан хугараад байдаггүй. Тиймээс нимгэн хэврэг хумстай мөн хумсаа богино байлгах дуртай бүсгүйчүүдэд тохиромжтой.




2. Дөрвөлжин

Өнөө үед дөрвөлжин хумс бүсгүйчүүдийн түгээмэл сонголт болжээ. Франц маникюр эсвэл янз янзын сонгосон будалтанд тань маш сайхан тохирно. Энэ хэлбэр бусдын анхаарлыг гарт тань татаж чаддаг. Дунд зэрэг урттай эсвэл урт хумсан дээр сонговол хамгийн сайхан харагдана. Эмзэг хэврэг хумстай бол ирмэгийг нь бага зэрэг хуурайдаарай. Ингэснээр та хумсаа хугаралтаас хамгаалж чадна.


3. Дөрвөлжин (дугуй ирмэгтэй)


  • Энэ хэлбэр нь дээр дурдсан 2 хэлбэрийн хослол болдог. Хэрэв та дөрвөлжин хэлбэрийн фэн бол энэ хэлбэрийг ч бас туршаад үзээрэй. Дундаж урттай хумсанд зохимжтой.

4. Шовх

  • Би хэзээ ч хумсаа энэ хэлбэрээр засаж үзээгүй ч хэзээ нэг өдөр туршиж үзэхийг хүсдэг. Энэ хэлбэр өөрийн хумсанд тохирохгүй л болов уу. Яагаад гэвэл шовх хумсаар өөрийгөө болон бусдыг гэмтээх аюултай. Бас хэтэрхий хэврэг, нэг харахад л нэг хумс чинь хугарсан байх болно. Тиймээс та шилэн, гэлэн хумс хийлгэхдээ туршаад нэг үзээрэй. Таны хуруу урдийнхаасаа илүү урт болсон мэт мэдрэмж төрөх болно.


5. Дугариг

Хэлбэрүүд дундаас хамгийн эмэгтэйлэг, даруухан хэлбэр. Хумсны хугарамтгай байдлыг багасгадаг. Урт богино ямар ч хумсанд гайхалтай зохино. Хэрвээ таны хумсны толио жижигхэн бол энэ хэлбэрийг сонгосноор та хумсаа илүү том харагдуулж чадна.


No comments:

Post a Comment

Таны хумс ямар хэлбэртэй вэ?    Хумс гоё засахад хэлбэр чухал үүрэгтэй. Эмэгтэй хүн бүр өөрийн гарны хэлбэрт тохирсон хэлбэрээр хумсаа з...